Дөрвөн давхраас унасан бага насны хүүхдийн бие "азаар" хэвийн байна

Дөрвөн давхраас унасан бага насны хүүхдийн бие "азаар" хэвийн байна

Энэ сарын 27-ны өдөр /2021.04.27/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар багийн ... тоот байрны дөрвөн давхрын айлын цонхоор дөрвөн настай хүүхэд унаж гэмтсэн хэрэг гарсан байна. 

Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд одоогоор хүүхдийн биеийн байдал хэвийн гэсэн сайхан мэдээ байна. 

Урин дулаан цагт хүүхэд гэмтэж, бэртэх үзэгдэл олширдог гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс анхааруулсан. Тэгэхээр эцэг, эхчүүд анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж хүүхдийг бүх төрлийн аюул ослоос хамгаалах шаардлага байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчдад сэрэмжлүүлэх үүднээс дээрх мэдээллийг хүргэлээ.