Согтуурсан үедээ автомашинаа “Хэрлэн” голд живүүлжээ

Согтуурсан үедээ автомашинаа “Хэрлэн” голд живүүлжээ

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Дивизийн гарам” гэдэг газар “Хэрлэн гол”-д автомашин живсэн тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас  11:09 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:10 цагт очиход иргэн Б-ийн эзэмшлийн “Аллион” загварын суудлын автомашиныг иргэн Т /21 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ жолоодож явахдаа “Хэрлэн” голд живүүлсэн байсныг татан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн тээврийн цагдаагийн тасгийн даргад хүлээлгэн өгсөн байна.