ТОДРУУЛГА: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг нэгдсэн байдлаар лхагва гарагт СЕХ хүлээж авна

ТОДРУУЛГА: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг нэгдсэн байдлаар лхагва гарагт СЕХ хүлээж авна

Парламентад суудалтай улс төрийн намууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж дууслаа. Тодруулбал, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ /АН/, У.Хүрэлсүх /МАН/, Д.Энхбат /"Зөв ХҮН электорат" эвсэл/ нарын 4 хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшээд байна.

Тэгвэл улс төрийн намууд энэ сарын 05-ны дотор нэр дэвшигчдийн материалаа Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд өгөх хуулийн зохицуулалттай юм. Тэгвэл бид СЕХ-ны албаны эх сурвалжаас тодруулахад, “өнөөдөр /2021.05.03/ СЕХ-нд “нэр дэвшигчдийг бүртгэх” ажлын хэсэг гарч байна. Улмаар ирэх лхагва гараг /2021.05.05/-т тодорхой цагийн хуваарийн дагуу, нэгдсэн байдлаар нэр дэвшигчдийн материалыг хүлээж авна” гэсэн юм.