“Хүчит Шонхор” худалдааны төв зөвшөөрлөө сунгахгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ

“Хүчит Шонхор” худалдааны төв зөвшөөрлөө сунгахгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ

Чингэлтэй дүүргийн 11-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хүчит Шонхор” ХХК-ийн “Шонхор” худалдааны  төв 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулжээ. 

Тус гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны зургадугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсноос хойш “Хүчит шонхор” ХХК нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байна. Өөрөө хэлбэл, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг юм.

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа “Ямар ч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй мөртлөө үйл ажиллагаа явуулсаар байгаа зах худалдаа эрхлэгч бол Хүчит шонхор ХХК. Ямар хаалгаар ингээд яваад байдаг гэдгийг ойлгох ухаан хайрла. Энэ чинь жинхэнэ өрсөлдөөнд нөлөөлдөг зүйл” гэжээ.