С.Эрдэнийг УДШ-ийн лавлагаа, УБЕГ-ийн дараах мэдээлэлд үндэслэж БҮРТГЭЖЭЭ

С.Эрдэнийг УДШ-ийн лавлагаа, УБЕГ-ийн дараах мэдээлэлд үндэслэж БҮРТГЭЖЭЭ

Албан ёсны АН-аас С.Эрдэнэ, албан бус АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд хоёр тал тус бүрдээ хандсан.

Иймд Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзаж, С.Эрдэнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн билээ. Учир нь СЕХ дээрх хоёр хүний материалыг бүгдийг нь хянаж үзээд дээрх шийдвэрийг гаргасан байгаа юм.

Тодруулбал, Улсын Дээд шүүх /УДШ/-ээс СЕХ-нд ирүүлсэн албан тоотод “АН-ын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор тус намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг Улсын дээд шүүхээр 2017 онй 3 дугаар сарын 15-ны өдийн 01 дүгээр тогтоолоор бүртгэжээ. Энэ тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа уламжилж байна” гэжээ.

Улсын Дээр шүүхийн албан тоот

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын албан бичигт “АН-ын тэмдгийн /Ц.Тувааны хэрэглэж байсан тамга/ 1117237845 тоот хяналтын дугаарыг хүчингүй болгож 9020120477 тоот тэмдгийн хяналтын дугаар олгосон байна” гэжээ.

УБЕГ-ын албан тоот