Цонхоор унаж амиа алдсан сувилагчийн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна

Цонхоор унаж амиа алдсан сувилагчийн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж буй бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан хэрэг саяхан /2021.04 28/ гарч олныг цочирдуулсан.

Одоогоор тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Мөн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарах аж.

Амиа алдсан сувилагчийг Д.Э гэдэг байсан бөгөөд тэрээр 1979 онд төрсөн, өдгөө 42 настай, 1996-1999 онд АУ-ны коллежид сувилагчийн мэргэжлийг эзэмшиж, төгссөн нэгэн байжээ. Д.Э нь 2020 оны тавдугаар сараас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “Бөөрний төв”-ийн сувилагчаар ажиллаж эхэлсэн байна. Мөн тэрээр эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, туршлагатай нэгэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байсан юм.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө