Сүхбаатарын талбайг цагдаагийн хамгаалалтад авч, иргэдийг нэвтрүүлэхгүй байна

2021-05-06 11:12

Сүхбаатарын талбайг цагдаагийн хамгаалалтад авч, иргэдийг нэвтрүүлэхгүй байна

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2021.05.05/ шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан.

Иймд дээрх шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нарын гишүүд, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт долоон гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, тус суулт нь одоо ч үргэлжилж байна. Тэгвэл яг одоо Сүхбаатарын талбайг цагдаагийн байгууллагын бүрэн хамгаалалтад авч, иргэдийг тус газраар явуулахгүй, мөн нэвтрүүлэхгүй байна.

2021-05-06 08:12

Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь нарын долоон гишүүн Сүхбаатарын талбайд хоножээ

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр Н.Алтанхуягийг бүртгэхгүй гэсэн тул УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нарын таван гишүүн, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт долоон гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан.

Харин тэдний энэ үйлдлийг шаардлагатай тохиолдолд Цагдаагийн байгууллагаас албадан буулгана гэж мэдэгдэж буй билээ. Ямартай ч эдгээр долоон гишүүн болон тэдэнтэй хамт нийт 20 орчим хүн өнгөрөгч шөнө Сүхбаатарын талбайд хоносон байна.

Сонирхуулахад, албан ёсны АН-аас С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж тус намын гишүүдийн олонх нь шийдсэн бол, албан бус АН-аас Н.Алтанхуягийг өрсөлдүүлнэ гэж шийдвэрлэсэн нь ийнхүү маргаан үүсгээд байгаа билээ.

Сүхбаатарын талбай 07 цагийн орчим /2021.05.06/

Сүхбаатарын талбай 07 цагийн орчим /2021.05.06/

Сүхбаатарын талбай 07 цагийн орчим /2021.05.06/

Сүхбаатарын талбай 07 цагийн орчим /2021.05.06/