Б.Баатархүү: Бөөгнөрөл ихээр үүсгэж байгаа тул сэтгүүлчдийг талбай руу ээлжилж оруулан, сурвалжилга хийлгэнэ

Б.Баатархүү: Бөөгнөрөл ихээр үүсгэж байгаа тул сэтгүүлчдийг талбай руу ээлжилж оруулан, сурвалжилга хийлгэнэ

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2021.05.05/ шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэж, Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан.

Иймд дээрх шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нарын гишүүд, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт долоон гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, тус суулт нь одоо ч үргэлжилж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Сүхбаатарын талбайг цагдаагийн байгууллагын бүрэн хамгаалалтад авч, иргэдийг тус газраар явуулахгүй, мөн нэвтрүүлэхгүй байгаа аж.

Өчигдөр мөн өлсгөлөн зарлах үйл явцыг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаа нар халдсан бөгөөд энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү энэ талаар "Сэтгүүлчид халдсан цагдаа нарын талаарх асуудлыг тодруулна. Гэхдээ сэтгүүлчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Талбай руу оруулах, оруулахгүй гэдгээс илүүтэй цар тахлын хатуу хөл хорионы үед цагдаа нар бүх газар хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар хамгаалалт хийж ажиллаж байгаа. Хэвлэлүүд талбай руу орж мэдээлэл авах эрх нээлттэй. Сэтгүүлчдийг талбай руу ээлжилж оруулж, сурвалжлаг хийлгэх ажиллагаа зохион байгуулна. Та бүхэн зөвөөр ойлгоорой” гэж мэдээллээ.