"Оргон зугтаасан хоёр цэрэгтэй хамт алба хааж байсан цэрэг, офицеруудаас байцаалт авах ёстой" гэв

"Оргон зугтаасан хоёр цэрэгтэй хамт алба хааж байсан цэрэг, офицеруудаас байцаалт авах ёстой" гэв

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214 дүгээр  ангийн дөрөвдүгээр застав буюу Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хааж байсан Х, М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.

Улмаар тус цэргүүдийг хоёр хоногийн дараа уулнаас баривчилсан бөгөөд ангийн захирагч, хурандаа Н.Батсайханыг ажлаас нь чөлөөлсөн юм.

Үүссэн хэрэг явдалтай холбоотойгоор Хилийн цэргийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Д.Энхтайван “Одоогоор 0214 дүгээр ангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тус хоёр цэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэдгээс өөр мэдээлэл алга. Оргон зугтаасан хоёр цэрэгтэй хамт алба хааж байсан цэрэг, офицер ахлагч гээд бүх хүмүүсээс нь байцаалт авах байх. Цаашид хугацаат цэргийн алба хаагч болон гэрээт цэргүүдтэй ямар нэгэн байдлаар зүй бус харьцсан тохиолдолд шууд ажлаас нь халах хариуцлага тооцно. Мөн цэргүүдийн сахилга батын асуудлыг анхаарч ажиллаж байна” гэсэн тайлбар өгчээ.




Өнөөдөр бар өдөр

42 минутын өмнө