“УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн гэдсээ цэвэрлүүлж, албан ёсоор өлсгөлөн зарлаж эхэлсэн” гэв

“УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн гэдсээ цэвэрлүүлж, албан ёсоор өлсгөлөн зарлаж эхэлсэн” гэв

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр Н.Алтанхуягийг бүртгээгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганболд нар, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй.

Тэгвэл тэд өнөөдөр /2021.05.06/ 03:00 цагаас эхлэн албан ёсоор өлсгөлөн зарлаж эхэлсэн бололтой. Учир нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд нэгэн иргэн халуун аарц оруулъя гэхэд нь албаны эх сурвалж, “ӨА.Адъяасүрэн нь өнөөдөр 03:00 цагаас эхлэн клизм тавиулж, гэдэс дотроо цэвэрлүүлээд албан ёсоор өлсгөлөн зарлаж эхэлсэн. Иймд халуун, хоол цай нэвтрүүлэх хориотой” гэсэн мэдээллийг өгөв.