Уурхайн манаач ажлын байрандаа нас барсан хэрэг гарчээ

Уурхайн манаач ажлын байрандаа нас барсан хэрэг гарчээ

Энэ сарын 04-ны өдөр /2021.05.04/ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Баянтэс уурхайн манаач ажлын байрандаа ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэг гарчээ. 

Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад талийгаач нь Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай 51 настай иргэн байжээ. Тэрбээр тус уурхайд гэрээт харуулаар ажилладаг байсан аж. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд талийгаач сүүлийн долоо хоног согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа аж.