ТОДРУУЛГА: О.Цогтгэрэл 23 өмгөөлөгч хөлсөлж, АН-ын тамганы шүүх хуралд оролцож байна

ТОДРУУЛГА: О.Цогтгэрэл 23 өмгөөлөгч хөлсөлж, АН-ын тамганы шүүх хуралд оролцож байна

АН-ын дараагийн дарга сонгогдох хүртэл, тус намын тамгыг түр эзэмшээд байсан Ц.Туваан нь намынхаа дүрмийн дагуу ажиллаагүй тул С.Эрдэнэ Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т хандсан гэдэг.

Ингээд УБЕГ-аас Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг хүчингүй болгосон гэдэг. Харин Ц.Туваан УБЕГ-ын шийдвэр буруу гэж захиргааны хэргийн шүүхэд хандсан бол, С.Эрдэнэ мөн “Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхгүй” гэж сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасан гэдэг.

Харин анхан шатны шүүхээс тэдний хүсэлтийг бүгдийг нь “түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл тус маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр өнөөдөр /2021.05.07/ хэлэлцэж байгаа ажээ.

Энэ талаар бид АН-ын албаны эх сурвалжаас тодруулахад, “О.Цогтгэрэлийн тал өмгөөлөгчөөс татгалзах хүсэлт гаргасан. Одоо шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хэлэлцэж байна. Өмнө нь бас тэд шүүгчээс татгалзаж, шүүх хурлыг хойшлуулж байсан. Харин нэг сонирхолтой зүйл нь О.Цогтгэрэл АН-ын тамгыг авахыг тулд 23 өмгөөлөгч хөлсөлж, шүүх хуралд оролцуулж байна” гэлээ.