УИХ-ын гишүүн Д.Ганбат өлсгөлөнгөө зогсоож, суулт болгожээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат өлсгөлөнгөө зогсоож, суулт болгожээ

АН-ын бүлгийн найман гишүүн энэ сарын 5-наас эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн. Өнөөдөр гурав дахь хоногоо үргэлжилж байна.

Тэдний тэмцлийн гол шалтгаан нь нэг намын дарангуйллыг зогсооход чиглэж байгаа хэмээн өөрсдөө тайлбарлаж буй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг бүртгэхээс СЕХ татгалзсан тул ийнхүү өлсөж байна гэж тайлбарлах иргэд олон байгаа юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс тэдэнд үзлэг хийж, Ц.Туваан, Д.Ганбат, А.Адъяасүрэнгийн биеийн байдал цаашдаа өлсгөлөнгөө үргэлжлүүлэх боломжгүй, нэн даруй зогсоох шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байгаа юм. Тиймээс Д.Ганбат өчигдөр оройноос өлсгөлөнгөө зогсоож, суулт хэлбэрээр тэмцлээ үргэлжлүүлж эхэлсэн байна. Харин УИХ-ын гишүүн  А.Адъяасүрэн, Ц.Туваан нар өлсгөлөнгөө цааш үргэлжлүүлнэ гэжээ.