Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 19 иргэнийг зогсоожээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 19 иргэнийг зогсоожээ

Булган аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийн үйлдлийг таслан зогсоожээ.

Дашинчилэн сумын Доргонт багийн нутагт гар аргаар ашигт малтмал эрж хайх зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд хохирол учруулсан 19 иргэний үйлдлийг шалгаж байна. Тэднийг коронавирусийн халдварын түргэвчилсэн шинжилгээнд хамруулжээ. Тухайн нутаг дэвсгэрт цар тахлын үед иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран байнгын постыг ажиллуулж эхэлсэн байна.