Э.Одбаяр: Жинхэнэ өлсгөлөн зарлаж, УИХ-ын гишүүдтэй хамт хэвтэж өлсөнө

Э.Одбаяр: Жинхэнэ өлсгөлөн зарлаж, УИХ-ын гишүүдтэй хамт хэвтэж өлсөнө

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй гэсэн тул Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын зургаан гишүүн, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн өлсгөлөн зарлаж эхэлсэн. Харин тэд өчигдөр өлсгөлөнгөө зогсоож, улс төрийн суулт болгох хүсэлтээ Эрүүл мэндийн байгууллагад гаргасан байгаа юм.

Дээрх гишүүдийн зарлаж буй өлсгөлөн, суултын ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэх хардлах иргэд ч олон байгаа юм. Иймд эдгээр гишүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас уяатай гишүүд гэж зарим иргэд цоллох болжээ. Учир нь дээрх гишүүдэд “Иргэд гадаадад гацаж, Халдварын улмаас амиа алдаж, Хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь дампуурч, УИХ­-ын нэр бүхий гишүүн охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудал хөндөгдөж, Цэргийн алба хаагчид амиа алдаж, Иргэдийн олон эрх зөрчигдөж байхад яагаад дуугарч, өлсгөлөн зарлаагүй вэ” гэсэн асуултыг иргэд тавьж эхлээд байгаа юм. 

Тэгвэл Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөний зохицуулагч иргэн Э.Одбаяр “жинхэнэ өлсгөлөн” зарлана гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр өөрийн твиттер хуудастаа “Миний бие Анандбузар, Аамарсайхан, С.Чулуун, Жонхуу /Х.Баттулга байж болзошгүй/ нарыг огцруулахыг шаардаж ЖИНХЭНЭ ӨЛСГӨЛӨН зарлахаа мэдэгдэж байна! Хулхи "өлсгөлөн" зарлаж иргэдийг мэхэлсэн ЖАН-ын 12-той цуг хэвтэж жинхэнэ ӨЛСӨНӨ” гэж мэдэгджээ.