ТЭГШ, СОНДГОЙ дугаараар хязгаарлахгүй, энгийн горимоор хөдөлгөөнд оролцуулахаар боллоо

2021-05-08 11:06

ТЭГШ, СОНДГОЙ дугаараар хязгаарлахгүй, энгийн горимоор хөдөлгөөнд оролцуулахаар боллоо

Тавдугаар сарын 10-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энгийн горимд шилжүүлэх өөрчлөлт орсон болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Тодруулбал, зөвхөн амралтын хоёр өдөр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна.

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжүүлээд байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А 357 дугаар захирамж гарч үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах болсон.

Тэгвэл энэхүү хязгаарлалт нь өнөөдөр, маргааш буюу хагас, бүтэн сайн өдрүүдэд хэрэгжих бөгөөд энэ сарын 10-наас буюу ирэх Даваа гарагаас хэвийн горимд шилжүүлж, 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо энэ сарын 10-наас эхлэн энгийн үеийн зохицуулалтаар буюу нэг дэх өдөр 1, 6 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэх зохицуулалтаар 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм.

ҮЗЭХ:

2021-05-08 08:49

ХУВААРЬ: Ирэх сарын 02-ны өдрийг хүртэл ТЭГШ, СОНДГОЙ -оор ээлжилж замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр /2021.05.08/ өглөөний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод тогтоосон гамшгийн зэрэглэл буурч, хатуу хөл хорио цуцлагдаж байна. Энэ нь коронавирус халдварын эрсдэл буурсан гэсэн үзүүлэлт биш юм. Иймд УОК-оос иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахын зэрэгцээ тодорхой хязгаарлалтыг ч тогтоогоод байна.

Тодруулбал, тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар нь хуанлийн өдрөөр 06:00-22:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах хотын захирагч Д.Сумъяабазарын захирамж гарсан байна.

Энэ дагуу Тээврийн цагдаагийн албан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/357 дугаар захирамж”-ийн дагуу ирэх зургадугаар сарын 02 -ны өдрийг хүртэл 06:00-22:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор зорчуулах хуваарийг дараах байдлаар гаргасан байна.Тодруулбал өнөөдөр /2021.05.08/ улсын дугаарын сүүлийн орон нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох бол, маргааш сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох ажээ. Ингээд энэ дарааллын дагуу ээлжлэх аж.

Замын хөдөлгөөнд оролцох хуваарь




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө