ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бие муудаж, улс төрийн суултаа зогсоосон гэв

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бие муудаж, улс төрийн суултаа зогсоосон гэв

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэх ёстой гэж УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын зургаан гишүүн, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн өлсгөлөн зарлаж эхэлсэн.

Гэтэл тэдний тэмцлийн агуулга сүүлдээ “нэг намын дарангуйллын эсрэг” гэсэн уриатай болж эхэлсэн юм.

Мөн тэд өчигдөр эрүүл мэндийн зохих байгууллагад нь "өлсгөлөнгөө зогсоох" хүсэлтээ гаргаж, "улс төрийн суулт"-аа үргэлжлүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр /2021.05.08/ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн биеийн байдал муудаж, эмчийн заалтын дагуу Сүхбаатарын талбайг орхиж, улс төрийн суултаа зогсоосон гэж УИХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.