СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусадтай маргалдаж, “гэрээслэл” үлдээгээд амиа хорлосон хэрэг дахин гарав

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусадтай маргалдаж, “гэрээслэл” үлдээгээд амиа хорлосон хэрэг дахин гарав

Сүүлийн үед гэрээслэл үлдээж амиа хорлох хэрэг эрэгтэйчүүдийн дунд буурахгүй байна. Тухайлбал, гэр бүлийн маргааны улмаас Сэлэнгэ аймагт иргэн Л гэрээслэл бичээд амиа хорлосон хэрэг саяхан гарсан байдаг. 

Тэгвэл энэ сарын 06-ны Чингэлтэй дүүрэгт Яргайтын …. дугаар тоот оршин суух 33 настай эрэгтэй Э нь “гэрээслэл” бичиж үлдээгээд Монгол гэрийн тоононоос хүрэн өнгийн тэлээгээр өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан байна. Амь хохирогч нь хэрэг гарахаас өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүтэйгээ маргалдаад ийнхүү гэртээ орж, хаалгаа дотроосоо түгжсэн байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа ажээ. 

Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй, сонор сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтлэв.