ТОДРУУЛГА: Усанд урсаж буй унагаа аврах гэж ороод өөрөө живж нас барсан хэрэг гарсан

ТОДРУУЛГА: Усанд урсаж буй унагаа аврах гэж ороод өөрөө живж нас барсан хэрэг гарсан

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бургас багийн “Хүрэн” гэх газарт “Хурган” нуураас мал усалж байсан 24 настай малчин А /эрэгтэй/ нуурын усанд живсэн тухай дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 22:29 цагт онцгой байдлын газар хүлээн авсан гэж тус газраас мэдээлсэн байдаг.

Ингээд “Хурган” нуурын орчимд энэ сарын 07-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, А-ын цогцосыг олсон гэдэг.

Иймд бид болсон үйл явдлын талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Цэнгэл сум 5-р багийн Хурган нуур гэх газарт суух А нь Ховд голд адуугаа усалж байхад унага нь усанд урсаж, ингээд унагаа аврах гэж усанд ороод өөрөө живж нас барсан харамсалтай хэрэг гарсан” гэсэн юм.




Өнөөдөр тахиа өдөр

45 минутын өмнө