Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй

Яг одоо төрийн ордонд Засгийн газрын 100 хоногийн тайланг сэтгүүлчдэд танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурийг сонссон юм. 

Тэрээр "Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч ирсэн бүх асуудлыг төлөө парламентын гишүүн огцорно гэдэг амаргүй асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ миний хувьд Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотлочихоод ороод ирвэл ёс зүйн хувьд хамгийн зөв гэж бодож байна. Хариуцлага тооцох субъектэд нь Ерөнхий сайдын хувьд саналаа хэлсэн" гэв.  




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө