Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын хэргийг МАРГААШ УДШ-ээр хэлэлцэнэ

Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын хэргийг МАРГААШ УДШ-ээр хэлэлцэнэ

Улсын Дээд шүүхийн байранд коронавирусийн халдвар гарсан тул хэд, хэдэн шүүх хурал хөл хорионы дэглэм цуцлагдах хүртэл хойшлоод байсан юм.

Тус хэргүүдийн нэг нь Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэрэг юм.

Тэгвэл маргааш /2021.05.12/ тэдэнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Анхан шатны шүүхээс Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг нэг жил гурван сар болгон бууруулсан бол, Б.Ариунсанд нэг жилийн хорих ял оноосон билээ.