ХУУЛЬ: Нөхрөө хардсан эмэгтэйг 500 мянган төгрөгөөр торгожээ

ХУУЛЬ: Нөхрөө хардсан эмэгтэйг 500 мянган төгрөгөөр торгожээ

Манай зарим иргэдийн дунд нэгнээ хардах, үүнээс үүдэн гэр бүлийн маргаан үүсэх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл иргэн нь Г нь нөхрөө бусадтай хардаж цахим орчинд худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэж 500 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард иргэн Г нь нөхрөө иргэн Ц-тэй хардаж гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх үндэслэлээр гар утасны дугаарыг цахим орчинд тавьж “Царайлаг бүсгүй санхүү авна. Дуудлагаар үйлчилнэ” гэсэн зарыг байршуулж олон нийтэд тараан, нэр төрд нь халдсан байна. 

Иймл Хан-Уул дүүгийн прокурорын газраас иргэн Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тус шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Эрүүгийн хуульд Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Иймд иргэн Г нь "ял шийтгэл эдлэж байсан" гэх тодотголтой болон үлдэж байна. 

ЖИЧ: Иймээс иргэд та бүхнийг хариуцлагатай, хуулийн мэдлэгтэй байхыг сануулах үүднээс энэхүү мэдээллийг нийтлэв. 




Өнөөдөр бар өдөр

21 минутын өмнө