Э.Дөлгөөн, Д.Түвшинбаяр нарын гомдлоор “Happy Flowers” төвийг 272 сая төгрөгөөр торгожээ

Э.Дөлгөөн, Д.Түвшинбаяр нарын гомдлоор “Happy Flowers” төвийг 272 сая төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн оны аравдугаар сард “Mongolian positive”-н Э.Дөлгөөн, Т.Түвшинбаяр нар “Happy flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төвийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаагаа өөрсдийн цахим хуудаснаа бичсэн нь багагүй шуугиан тарьсан билээ. Тодруулбал, тэд тус төвөөр зуучлуулан  7 сар гаруй хугацаанд хүүхэд асрагчийн үйлчилгээ авахад хүүхэд нь “эрүүгээрээ унаж, салтаа нь түлэгдсэн, нэг ч өдөр ажиллаж үзээгүй зөвхөн анкет бөглөсөн эмэгтэйг асрагчаар илгээсэн, 6,7 асрагч солигдож охины хувьд сэтгэл санаа тогтворгүй ууртай болсон” гэх мэт гомдлуудыг бичсэн юм.

Тэгвэл тэд уг асуудлаар Татварын Ерөнхий газарт гомдол гаргасны дараа, “Happy flowers” төвийг 272 сая төгрөгөөр торгох акт тавьжээ.