"Магнай трейд" ХХК-ийн байрны 12 давхраас ажилтан нь унаж нас баржээ

"Магнай трейд" ХХК-ийн байрны 12 давхраас ажилтан нь унаж нас баржээ

Энэ сарын 10-ны өдөр буюу өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Магнай трейд ХХК-ийн байрнаас хүн унаж нас барсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Магнай трейд ХХК-ийн ажилчдын хоолны газарт тогооч ажилтай эрэгтэй 39 настай Б нь тус байрны 12-р давхраас унаж нас баржээ.

Хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст мөрдөн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас юуны учир өндрөөс унаж нас барсан шалтгаан нөхцлийг тогтоох бөгөөд задлан шинжилгээний хариугаар гаднын нөлөө байсан эсэх нь тодорхой болох юм.