Цагдаагийн албан хаагчийн нүүрэнд цохиж, танхайрсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн албан хаагчийн нүүрэнд цохиж, танхайрсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн албан хаагчийн нүүрэн тус газарт нь цохиж, зодсон хэрэг өчигдөр буюу энэ сарын 11-ны өдөр Өмнөговь аймагт гарсан байна.

Тодруулбал, Даланзадгад сумын 6 дугаар багийн иргэн 33 настай А согтуурхаж орон гэртээ агсам согтуу тавьжээ. Ингээд дуудлагын дагуу албаныхан очиж шалгахад иргэн А нь цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүний нүүрэн тус газарт нь гараараа таван удаа цохиж, ажил үүргээ гүйцэтгэж яваа түүнд халдан танхайрчээ. Иймд тус хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн албан хаагчийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.