УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын "ан хийсэн" гэх асуудлыг хуулийн байгууллага шалгаагүй байна гэжээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын "ан хийсэн" гэх асуудлыг хуулийн байгууллага шалгаагүй байна гэжээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2005 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хууль бусаар ан хийж түүнийгээ тухайн үедээ нууж цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрсөн тухай мэдээллийг Tsahiur.mn сайтад нийтэлсэн.

Тэд тухайн үед Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газарт очиж байгаль хамгаалагч болон нутгийн газар мэдэх залуусыг дагуулан замчлуулж, Монголдоо нэн ховорт тооцогддог хүрэн баавгайг хууль бусаар ангасан гэж буй юм.

Харин 15 жилийн өмнө үйлдэгдсэн байж болзошгүй тус асуудалд “Хэрэг бүртгэл нээгдэж, шалгагдаж байсан зүйл огт байхгүй” гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Эрүүгийн хуульд зааснаар “тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг” байна.