Дагавар охиноо хүчиндэж жирэмсэн болгосон хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаа шалгаж байна

Дагавар охиноо хүчиндэж жирэмсэн болгосон хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаа шалгаж байна

Сэлэнгэ аймагт оршин суух 48 настай эрэгтэй дагавар охиноо хүчиндсэн бусармаг хэрэг гарсан байна. Гэмт хэргийн хохирогч болсон 15 настай охин жирэмсэн болсноор хэрэг илчлэгджээ.

Охины ээж "Миний охин бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй байна" гэсэн мэдээллийг өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулах хүсэлт гаргасан байна. Улмаар цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж эхлэхэд хохирогч охинтой хамт амьдардаг хойд аав нь хүчирхийлж, жирэмсэн болгосон гэх асуудал тогтоогдож мөрдөн шалгаж ажиллагааг эхлүүлжээ.

Сэжигтэн этгээдийг одоогоор цагдан хорьж шалгаж байгаа аж.

Бэлгийг хүчирхийлэлд өртөж, хохирсон охид эмэгтэйчүүдийг насан туршийн даван туулагч гэж олон улсад үздэг. Иймээс хохирогч охидын сэтгэл санаа болон бие махбодид учирсан хохирлыг удаан хугацаанд эмчилсэн ч үр дүн харьцангуй бага байдаг байна.