УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад "хилийн хориг тавих санал"-аасаа ПРОКУРОР татгалзжээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад "хилийн хориг тавих санал"-аасаа ПРОКУРОР татгалзжээ

Нийслэлийн Прокурорын газраас 2021 оны тавдугаар сарын 11-ний өдөр яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоолгох тухай” саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус Прокурорын газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 1/3047 дугаартай албан тоотоор яллагдагч Ж.Эрдэнэбатад Хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналаасаа татгалзсан байна. Шүүх Прокурорын саналыг хүлээн авч яллагдагч Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар