“Бургер кинг”-ийн бүтээгдэхүүнээс “төмөр шрүп” гарчээ

“Бургер кинг”-ийн бүтээгдэхүүнээс “төмөр шрүп” гарчээ

Тавдугаар сарын 12-нд Чингэлтэй дүүрэгт байрлах “Бургер кинг” сүлжээ ресторанаар үйлчлүүлж байсан бага насны хүүхдийн идэж байсан бургерээс төмөр шрүп гарчээ. Улмаар тус хүүхэд хахаж, эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулах төхсөн байна.

Энэ талаар тус хүүхдийн ээж өөрийн facebook хуудастаа, “Бургер кинг” сүлжээ ресторанаас зургаан настай хүүдээ бургер авч өгчихөөд сууж байсан юм. Гэтэл хүү минь хахаж, цацаад, бөөлжиж эхэлсэн. Хүүгийнхээ нуруун дээр цохиж, цээжийг нь шахаж байж арай гэж гайгүй болгосон.

Хүүгээсээ яагаад хахсан талаар нь асуухад миний хүү “Хатуу зүйл зажилагдсан, сандраад залгисан чинь хоолойд тээглэсэн” гэж хэлсэн.

Хүүгээ тайвшруулж, шингэн зүйл уулгасныхаа дараа идэж байсан бургерыг нь харахад гуриланд нь шрүп наалдчихсан байсан. Хүү минь нэг хэсгийг нь залгисан бололтой. Би болсон явдлын талаар тус хоолны газрын зөөгчид хэлэхэд “Өө шрүп байна уу. Та мөнгөө буцааж авах уу, эсвэл дахиад өөр бургер авах уу” гэж асуусан.

Тэгээд төв оффисийн менежерт нь хэлэхэд “Та хүүхдээ эмнэлэгт үзүүлээд, гэдсэнд нь шрүп байвал хэлээрэй. Бид эмчид үзүүлсэн зардлыг өгье” гэж хэлсэн. Хэчнээн хүүхэд мэдэлгүй шрүп идсэн бол. Тус компанийнхны хувьд шрүптэй бургер байдаг л асуудал бололтой. Энэ талаар  МХЕГ-т мэдэгдсэн. Эрүүл, аюулгүй хүнсийг шаардах эрхтэй, бид. Хариуцлагатай байхыг шаардаж байна” хэмээн бичжээ.

“Бургер кинг” сүлжээ рестораны мэдэгдэл