СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины тэвш цахилгааны шугамд хүрч иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины тэвш цахилгааны шугамд хүрч иргэн амиа алджээ

Энэ сарын 12-ны өдрийн орой 23 цагийн орчимд “Сонгино хайрхан дүүргийн 31дүгээр хорооны Хайрсны гудамжны хашаанд машин дэлбэрч хүн ухаангүй байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. 

Ингээд Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгахад, “Хово” маркийн автомашины жолооч Г барилгын хог буулгаж байтал автомашины тэвш нь цахилгааны шугамд хүрч, улмаар богино холболт үүсэж, хажууд нь зогсож байсан иргэн Э амиа алдсан байжээ. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв. 




“BONUS BOOST” BSB-д

3 цагийн өмнө