Х.Нямбаатар: Б.Баасанцогтын бичлэгийг хамт байсан эмэгтэй нь цацсан

Х.Нямбаатар: Б.Баасанцогтын бичлэгийг хамт байсан эмэгтэй нь цацсан

Өнөөдөр хуралдаж байгаа УИХ-ын чуулганы хуралдаанаар “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүд камержуулалтын асуудал болон камерын бичлэгийг зөвшөөрөлгүй олон нийтэд цацдаг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тэгвэл Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлыг Н.Алтанхуяг гишүүн надтай холбож ярих гэж байх шиг байна. Би өөрийнхөө нэрийг цэвэрлэмээр байна. Б.Баасанцогттой холбоотой тэр эмэгтэй өөрөө орцны камерыг гар утсаараа бичээд олон нийтэд сүлжээнд цацсан. Үүнд цагдаа хамаагүй. Хувийн харилцааных нь л асуудал байсан. Тэр эмэгтэй СӨХ-ийн ажилчдаас хууль бусаар аваад цацсан" гэж мэдэгдэв.