Б.Энхбаяр: С.Зоригийн хэргийн захиалагчийн талаар Ц.Нямдорж хөшигний цаана нэг юм ярьж явдаг

Б.Энхбаяр: С.Зоригийн хэргийн захиалагчийн талаар Ц.Нямдорж хөшигний цаана нэг юм ярьж явдаг

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20 жилийн ял сонсоод байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг өнөөдөр /2021.05.14/ батлан даалтад гаргалаа. Учир нь Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэргийг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, хүргүүлсэн байгаа юм.

Тус дүгнэлтэд Эрүүгийн тухай хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт "Шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно" гэх заалтыг үндэслэсэн ажээ. 

Харин тэдний хэрэг ийнхүү шийдэгдэхэд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн оролцоо их байсан гэж болно.

Тэгвэл энэ үйл явдлын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг тойрсон хэрэг дуусаагүй, эхэлж байна. Уг хэргийн захиалагчийг тойрсон асуудлаар Ц.Нямдорж хөшигний наана нэг юм, хөшигний цаана нэг юм ярьж явдаг хүн” гэж мэдэгдлээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө