УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас мэдүүлэг авч, хэрэг үүсгээгүй байна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас мэдүүлэг авч, хэрэг үүсгээгүй байна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд холбогдож, сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар энэ тухай нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэсэн. 

Гомдлын дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хэрэг бүртгэл нээж гэрч болон хохирогч нараас мэдүүлэг авч эхэлсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Хэрэг бүртгэлтийн явцад Улсын ерөнхий прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт одоогоор Эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.

Тэрээр гэрчийн статустай байгаа бөгөөд мэдүүлэг аваагүй байгааг эх сурвалжууд онцоллоо. Тус хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хуулийн 12 дахь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамруулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сануулахад,  УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Мөн ХЭҮК болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарын зүгээс Ц.Анандбазарын ёсзүйн асуудлыг парламентын түвшинд хэлэлцэх чиглэл, зөвлөмж өгсөн билээ. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүний ахалдаг байнгын хороо Ц.Анандбазарын асуудлыг гэм буруутай нь тогтоогдоогүй хэмээх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаад байгаа юм. 

Б.АНХБАЯР




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө