Сүхбаатарын талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн хэргийг хаажээ

Сүхбаатарын талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн хэргийг хаажээ

Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдрийн 13:35 цагт Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 34 настай Э гэх иргэн Сүхбаатарын талбайд ирж, өөр дээрээ шатахуун асган шатаж амиа егүүтгэсэн хэрэг гарч, олныг цочирдуулсан. 

Иймд тус иргэн яагаад ийм алхам хийснийг нь ар гэр болон холбогдох хүмүүсээс тодруулан шалгасны эцэст хэргийг хаах саналыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс харьяалах дүүргийн Прокурорын газарт гаргаад байсан юм. Тодруулбал, хэд хэдэн шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтад тулгуурлан хэргийг хаах санал гаргасан. Тэгвэл прокуророос уг хэргийг хааж, шийдвэрлэжээ.