Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгөөгүй байна

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгөөгүй байна

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн хорих авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан. Учир нь Б.Хурц тэргүүтэй албан тушаалтнууд тэднийг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шүүхээс ял сонссон тул, хэргийг дахин шалгана гэж буй. 

Харин зарим хуульчид “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хүн алаагүй гэж шүүх үзээгүй, иймд тэд хүн амины хэргийн сэжигтэн. Иймд ямар ч үед тэдний саатуулж шалгах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат Time.mn сайтад өгсөн тайлбартаа "Олон жил хилс хэргээр гүтгэгдэн ял эдэлсэн дүү минь батлан даалтад гарсанд баяртай байна. Одоогоор биеийн байдлын дээшлүүлэхийн тулд эмчилгээ хийлгэж байна. Хууль хяналтын байгууллагад очиж мэдүүлэг өгсөн зүйл алга" гэжээ.