Өнөөдөр /2020.11.19/-нд Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх товтой байна.
Тус асуудлыг энэ сарын 12-ны өдөр хэлэлцэхээр байсан ч шүүх бүрэлдэхүүн бүрдээгүйн улмаас хойшлоод байсан юм. Өнөөдөр УДШ зургаан гомдлыг хэлэлцэх бөгөөд уг асуудал дарааллын хамгийн сүүлд байгаа юм байна.
Эргэн сануулахад, Анхан шатны шүүхээс Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг нэг жил гурван сар болгон бууруулсан бол, Б.Ариунсанд нэг жилийн хорих ял оноосон билээ.