СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хутга тулгаж байгаад хүчиндсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хутга тулгаж байгаад хүчиндсэн хэрэг гарчээ

Энэ сарын 18-ны өдрийн өглөөний 07:58 цагт /2021.05.18/ "Тэмүүлэл" хотхоны 103 дугаар байрны дөрвөн давхарт гэр рүүгээ орохоор явж байхад цээжиндээ шивээстэй залуу хутга тулгаад хүчиндсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. 

Дуудлагын дагуу шалгахад тус байрны ... тоотод хажуу өрөө түрээслэн амьдардаг 21 настай А-г тус хотхоны ... тоотод суух 26 настай Ө хүчиндсэн нь тодорхой болжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар гар утас, хутга хураан авчээ. Уг хэрэг тус өдрийн өглөөний 06.00 цагийн үед гарсан байна.