СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архины хордлогоор гурван иргэн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архины хордлогоор гурван иргэн нас баржээ

Сүүлийн 48 цагт архидан согтуурсны улмаас гурван иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, 54, 45, 50 настай эрэгтэй нар архины хордлогоор нас баржээ. Тэдний нэг нь амин үзүүлэлт нь унасан ухаангүй байдалтай эмнэлэгт ирээд сэргээгүй бол нөгөө нь ходоодны хорт хавдартай байсан бөгөөд сүүлийн хоёр хоног архи согтууруулах ундаа хэрэглэсэн өгүүлэмжтэй байна. 

Тиймээс иргэд та бүхэн архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж амь нас, эрүүл мэндээ эрсдэл д оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.