“Монгол хэлний багш амиа алдахад сайдын тушаал нөлөөлөв үү” гэж таамаглаж байгаа аж

“Монгол хэлний багш амиа алдахад сайдын тушаал нөлөөлөв үү” гэж таамаглаж байгаа аж

Уржигдар /2020.05.18/ нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн багш 48 настай иргэн гурван давхрын  аврах шатнаас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэрээр нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байгааюм. Өдгөө тус хэргийн учир шалтгааныг тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж байгаа аж. Тэгвэл 97 дугаар сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж байсан түүний үхлийн шалтгаанд боловсролын салбарынхан олон талын таамаглал дэвшүүлж байгаа ажээ.

Тухайлбал, Аврах шатанд дээр салхилж байхдаа золгүй байдлаар унаж амиа алдсан байж болзошгүй гэж зарим эх сурвалж үзэж байгаа аж. Мөн тэрээр тухайн үед “сэтгэл санаа тогтворгүй байна” гэж хамт байсан хүмүүстээ хэлж байсан гэж буй. Иймд тэрээр амиа хорлосон байж болзошгүй гэсэн таамаглалыг ч зарим багш нар гаргаад байгаа аж.

Нөгөөтэй, тус сургуулийн багш нар дотроо маргалдсан байж болзошгүй. Учир нь 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдэд энэ сарын 17-ны өдрөөс ирэх зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д бэлтгэх давтлага өгөх тухай сайдын тушаал гарсан. Үүнээс үүдэж “цагийн маргаан, үл ойлголцол гарсан байж болзошгүй” гэж таамаглаж байгаа ажээ. Учир нь 12 дугаар ангийн сурагчдад давтлага өгөхгүй хуваарьтай багш нар энэ сарын сүүлээр зуны амралтаа авч байгаа аж.