АЛГА БОЛСОН ОХИНЫ ААВ: Хадам ээжийн өвчин гэнэт хөдөлсөн байсан. Надаас айж утсаа аваагүй юм билээ  

АЛГА БОЛСОН ОХИНЫ ААВ: Хадам ээжийн өвчин гэнэт хөдөлсөн байсан. Надаас айж утсаа аваагүй юм билээ  

Энэ сарын 17-ны /2021.05.17/ өдрийн Баянзүрх дүүргийн Офицер орчмоос зургаан настай охин эмээгийнхээ хамтаар салхилхаар гараад сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлж байсан.

Эмээ, охин хоёрыг гурван өдрийн дараа буюу өчигдөр /2021.05.20/ 17.00 цагийн орчимд Дарь-Эхийн нийтийн байрнаас олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн юм. Бид охины аав Г.Гансүхтэй холбогдож болсон үйл явдлын талаар дараах мэдээллийг авсан юм.

Тэрбээр “Бидний дунд ямар нэгэн маргаан, хэрүүл болоогүй. Өмнө ч ямар нэгэн асуудалгүй байсан. Ямартай ч эсэн мэнд олдлоо. Хадам ээж болон охиныг минь эрүүл саруул олж өгсөнд маш их баярлаж байна.

Сураггүй байх хугацаандаа энэ хоёр маань хоол ундаар тасраагүй, ямар нэг шарх сорвигүй байсан.

Хадам ээжийн өвчин /сэтгэц/ нь гэнэт хөдөлсөн бололтой. Урьд нь ийм асуудал огт гарч байгаагүй цаашдаа анхаарах болноо. Охиныг маань авч явсандаа айгаад утсаа авалгүй, асааж унтраагаад байсан бололтой. Тэд ээжийн найзынд байсан гэсэн. Тэрнээс биш манай гэрийхэнд муудалцсан, хоорондоо тааруу гэх харилцаа байхгүй” гэсэн юм.

Тэрбээр мөн "цагдаагийн алба хаагчид гурван өдрийн турш амралтгүй хайсан. Мөн сошиал орчинд иргэд мэдээллийг хүчтэй түгээж чадсан нь ээж, охин хоёрыгоо олоход маш их тус дэм боллоо. Тиймээс санаа тавьсан бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлье" гэсэн юм.