Баянзүрх дүүрэгт байрлах загас үржүүлгийн усанд иргэн А живж амиа алджээ

Баянзүрх дүүрэгт байрлах загас үржүүлгийн усанд иргэн А живж амиа алджээ

Баянзүрх дүүрэгт байрлах загас үржүүлгийн тогтоол усанд иргэн А живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Загас үржүүлэг”-ийн тогтоол нууранд хүн живсэн тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 13:29 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Ингээд нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 13:55 цагт очиход “Загас үржүүлэг”-ийн тогтоол нуурын 5 метрийн гүнээс нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.