ТОДРУУЛГА: Мэлхий хадны орчимд “бөөлж” байсан иргэн галд шатаж амиа алдсан

ТОДРУУЛГА: Мэлхий хадны орчимд “бөөлж” байсан иргэн галд шатаж амиа алдсан

Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт байрлах “Мэлхий хад”-ны ойролцоо байх “бөөгийн мод”-ны дэргэд 28 настай иргэн Э галд шатаж, амиа алдсан хэрэг уржигдар буюу энэ сарын 19-ны өдөр гарсан байна.

Энэ талаар бид албан бус зарим эх сурвалжаас тодруулахад, “Тухайн өдөр /2021.05.19/ 20 орчимд иргэд Мэлхий хадны ойролцоох бөөгийн модон дээр цуглаж, тус шашны зан үйлийг хийж гал түлсэн байгаа юм. Харин энэ үеэр тус үйл ажиллагаанд оролцож “бөөлж” байсан нэг иргэн галд шатаж амиа алдсан гэсэн. Тус иргэн нь бидний хэлж заншсанаар “бөө” хүн байсан гэнэ лээ” гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө