Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай этгээд халдсан гэв

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай этгээд халдсан гэв

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу өнөөдөр /2021.05.21/ 18:00 цагт хутгатай этгээд халдаж, нүүрэнд нь гэмтэл учруулсан гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өглөө. Тус этгээд нь Д.Совд гэх иргэн байсан байж болзошгүй байна. Учир нь тэрээр элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгөх хүүхдүүдэд “хүчээр вакцин хийж байна” хэмээн хэвлэлд хандаж байжээ. Түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид авч явсан байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно. 

Иргэн Д.Совдын zarig.mn сайтад өгсөн ярилцлага: