"Хятад вакцин хийж байгааг эсэргүүцэж байна" хэмээн Д.Совд мэдэгдэж байжээ

"Хятад вакцин хийж байгааг эсэргүүцэж байна" хэмээн Д.Совд мэдэгдэж байжээ

Өнөөдөр /2021.05.21/ 18:00 цагийн орчимд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу Д.Совд гэх иргэн хутгатай халдсан байж болзошгүй байна.

Тэгвэл Д.Совд нь сүүлийн өдрүүдэд “Монголын үрсэд хятад хор бүү тариула” зэргээр facebook хуудастаа мэдэгдэж байжээ. Мөн тэрээр “Хүүхдэд хятад вакцин хүчээр хийж байгаагаа яаралтай зогсоо. ЭEШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд хүчээр ХЯТАД вакцин хийхээ яаралтай зогсоож, ийм шийдвэр гаргасан Боловсролын сайд, холбогдох шат шатны буруутай хүмүүст яаралтай хариуцлага тооцохыг шаардаж байна. 

18 нас хүрээгүй хүүхдүүдэд ЭEШ-т өгөх бол заавал вакцинд хамрагд гэж хүчээр Хятад вакцин хийж байгааг эсэргүүцэж байна. ДЭМБ-с хүлээн зөвшөөрөөгүй байхад яахаараа Монгол хүүхдүүд дээр туршиж хийдэг юм бэ. Монгол хүүхдүүд туршилтын туулай чинь биш шүү Боловсролын сайд аа. Энх-Амгалан” зэргээр мэдээлэл оруулж байжээ.