МИАТ: Ажилтантай зүй бус харьцсан С.Батсүхийг чөлөөлж, цагдаад шилжүүлж байна

МИАТ: Ажилтантай зүй бус харьцсан С.Батсүхийг чөлөөлж, цагдаад шилжүүлж байна

Өнөөдөр цахим орчинд МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх гэгч нь тус байгууллагын ажилтан гэх иргэнтэй зүй бусаар харьцаж, зодож буй бичлэг гарсан.

Тэгвэл МИАТ ТӨХК-иас тус үйл явдалтай холбогдуулж мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга  С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь  чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна” гэжээ.




Өнөөдөр нохой өдөр

11 цагийн өмнө