ЦЕГ: Хоёр жилийн өмнөх бичлэг гэж байгаа. Шалгалт үргэлжилж байна

ЦЕГ: Хоёр жилийн өмнөх бичлэг гэж байгаа. Шалгалт үргэлжилж байна

МИАТ ТӨХК-ийн хэлтсийн дарга С.Батсүх нь ажилтантайгаа зүй бус харьсан хэмээн түүнийг ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шалгуулахаар болсон гэж тус компаниас мэдэгдсэн.

Учир нь С.Батсүх гэгч нь ажилтнаа “бейсболын төмөр” цохиураар цохиж буй бичлэг өчигдөр /2021.05.26/ олон нийтийн сүлжээнд гарсан юм. Иймд МИАТ ТӨХК-иас дээрх шийдвэрийг гаргасан байдаг.

Тэгвэл тус хэрэг явдалтай холбогдуулж, ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр цагдаагийн хурандаа Ц.Баатархүү “Бичлэг гарсан даруйд цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Тухайн ажилтныг дуудаж тайлбар мэдүүлэг авсан. Шинжээч томилсон. Ажилтныхаа биед халдаж байгаа хүнийг дуудсан. Өчигдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул өнөөдөр холбогдох тайлбаруудыг авч байна. Тус бичлэг нь хоёр жилийн өмнөх бичлэг гэж байгаа. Гэхдээ шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Бичлэг бодит байна уу, үүнээс болж хэнд хохирол учирсан гэдгийг шалгаж тогтооно” гэсэн мэдээллийг өглөө.