Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгнө

Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгнө

Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдаж, саяхан суллагдаад буй. Тэгвэл тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөө мэдэгджээ. Энэ талаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар саяхан өгсөн ярилцлагадаа мөн дурдсан байна. Гэхдээ Н.Түвшинбаяр албан тушаал өгөхөө бичгээр бус харин амаар мэдэгдсэн аж.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшиж, гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдсон билээ.