ТОДРУУЛГА: ХХБ-ны харилцагчийн тамгыг хуурамчаар үйлдэн 2 сая ам.доллар залилсан байж болзошгүй байна

ТОДРУУЛГА: ХХБ-ны харилцагчийн тамгыг хуурамчаар үйлдэн 2 сая ам.доллар залилсан байж болзошгүй байна

Энэ сарын 25-ны өдөр буюу өнгөрөгч Лхагва гарагт Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ШангриЛа дахь салбараас гурван этгээд бүлэглэж, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний валют буюу 2 сая ам.доллар залилсан нь тогтоогдсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл дээрх гурван этгээд энэ их хэмжээний мөнгийг хэрхэн хууран мэхэлж авсан байж болзошгүй талаар бид албан бус эх сурвалжаас тодруулахад, “Худалдаа хөгжлийн банкны харилцагч нэгэн байгууллагын тамга болон бусад холбогдох бичиг баримтыг тус этгээдүүд хуурамчаар үйлдэж 2 сая ам.долларыг бэлнээр гаргуулж авч явсан байж болзошгүй байгаа юм” гэлээ.

Харин Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны facebook хуудаст, нэр бүхий гурван этгээдийг “эрэн сурвалжилж байна” хэмээгээд, “2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр хохирол ихтэй, хүнд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна” хэмээжээ. Иймд тус иргэд нь ХХБ-ны салбараас 2 сая ам.доллар залилсан этгээдүүд байж болзошгүй байна.

ЦЕГ-аас нийтэлсэн мэдээлэл