Хуурамч бичиг баримт үйлдэн Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая доллар залилсан этгээдүүдийг баривчилжээ

Хуурамч бичиг баримт үйлдэн Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая доллар залилсан этгээдүүдийг баривчилжээ

Энэ сарын 25-ны өдөр 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан үйлдсэн байна.

Тэрбээр хэргийг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай хамт үйлдсэн нь тодорхой болж цагдаагийн газраас эрэн суралжилж байсан юм. Тэгвэл тэднийг өнөөдөр өглөө баривчилжээ. 

Банкны ажилчдаас тайлбар мэдүүлэг авч дууссан бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлжээ.