ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй шүүх хурал ирэх сарыг хүртэл хойшилжээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй шүүх хурал ирэх сарыг хүртэл хойшилжээ

Энэ оны нэгдүгээр сарын 19-ний орой “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гаргасан алдаанаас болж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

Иймд Д.Нямхүү “ажлаас нь хууль бусаар халсан” хэмээн буцаж томилогдох хүсэлт бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Тэгвэл энэ сарын 27-ны өдөр буюу өчигдөр 16.00 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хийхээр товлосон  байсан.

Гэтэл хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон учир хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хурлыг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг болж хойшуулах шийдвэр гаргасан байна.